Бээжин–Бэйдайхө

Аяллын хуваарь


  • Улаанбаатар - Бээжин – Бэйдайхө
  • 5 өдөр/4 шөнө
  • 1,590,000
  • Great Wall Of China Beginning, Qinhuangdao, Hebei, China

Бэйдахө дүүрэг нь алдартай наран шарлагын амралтын бүс бөгөөд Хэбэй мужын Чинхуан арлын хотын харъяа юм. Газар нутгийн хэмжээ нь 70.14км2 бөгөөд 2008 оны байдлаар хүн ам нь 66,000 гэж тооцоологдсон байна.

Бэйдайхө амралтын бүс нь зүүнээс баруун тийш 10 км үргэлжлэх ба Еинжиао асараас Дайхэ голын ам хүртэлх газар юм. Наран шарлагын газар нь шар өнгийн зөөлөн элсээр хучигдсан бөгөөд далайн ус нь гүехэн юм. Далайн эргийн ойролцоо орших Лианфэн уул нь 2 оргилтой бөгөөд ногоон нарс болон наргил модоор хучигдсан байх нь үзэмжтэй. Шигүү ургамал, агуй, алсад хөндийрсөн зам болон нугачаат гүүрүүд нь жуулчдын сонирхолыг ихээхэн татдаг билээ.

Бэйдахө хотын сонирхол татахуйц газарууд:

  • Цагаан хэрмийн эхлэл (лууны толгой)
  • Чинхуан арлын зэрлэг амьтны хүрээлэн
  • Нандайхэ алтан элс
  • Лианфэн уулын парк
  • Шинао далай доорхи ертөнц
  • Цагаан хэрмийн музей
  • Шанхайгуан цагаан хэрэм

Аялалын хөтөлбөр

Эхний өдөр

  • 07:10-08:25 - Чингис Хаан ОУ-ын Нисэх Буудлаас Бээжин ОУ-ын Нисэх буудалруу хөөрнө.
  • 09:00-10:30 - Бээжинд бууж хил гаалиар нэвтэрнэ.
  • 11:00-13:00 - Бээжин хотын аялал эхэлнэ. Олимпийн хүрээлэн, Тиан ан мэний талбай.
  • 13:00-18:00 - Цагаан хэрэмээр аялна.

Хоёр дах өдөр

  • 07:30-08:30 - Өглөөний цай
  • 09:00-14:00 - Бэйдайхө хотруу хөдөлнө.
  • 14:00-15:00 - Өдрийн хоол
  • 15:00-17:00 - Далайн паркаар зугаална..
  • 18:00-19:00 - Оройн хоол
  • 19:00 - Зочид буудалдаа байрлан амарна.

Гурав дах өдөр

  • 07:30-08:30 - Өглөөний цай
  • 08:30-09:30 - Цагаан хэрмийн эхлэл лууны толгойг үзэж сонирхоно.
  • 10:00-11:00 - Хоёр давхар усан онгоцонд сууж аялна.
  • 11:30-12:30 - Өдрийн хоол
  • 13:00-15:00 - Алтан элсэн арлын музей
  • 15:00-18:00 - Чөлөөт цаг

Дөрөв дэх өдөр

  • 07:30-08:30 - Өглөөний цай
  • 08:30-11:30 - Чөлөөт цаг
  • 12:00-16:00 - Бээжин хотруу хөдөлнө.
  • 16:00-18:00 - Оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.

Тав дах өдөр

  • 07:30-08:30 - Өглөөний цай
  • 08:30-15:30 - Чөлөөт цаг Тогтсон цагт цуглан Бээжин хотын нисэх онгоцны буудлаас УБ чиглэлд хөөрнө.

Хятад улсруу аялах үедээ зайлшгүй авч явах зүйлс

  • Яаралтай тусламжийн зүйлс: шархны лент, гэдэс толгойны эм, хууч өвчтэй бол тохирох эм зэргээ авч явах.
  • Хөлд эвтэйхэн гутал, хөнгөн цүнх, шүхэр зэргийг авч явах.
  • Хятад улсруу зорчиход хэрэглээний мөнгөө юань болгох.
  • Гар утас болон бусад цахилгаан хэрэгсэл цэнэглэгчийн толгой нь хасах оролттой тул тохируулж авч явах.

Анхаарах зүйлс

  • Аялагч нь нислэг эхлэхээс 2 цагийн өмнө онгоцны буудал дээр ирсэн байх. Дур мэдэн нислэгийн өдөр цагийг өөрчлөх хатуу хориотой.
  • Хятад улс нь хууль дүрэм чанга, торгууль нь өндөр тул аялагч та бүхэн Хятад улсын хуулийг хүндэтгэн хөтөчийн зааварчилгааг даган аялахыг хүсч байна.
  • Хувийн эд зүйлс, гадаад паспорт, мөнгө зэргээ өөрөө хариуцаж явах.
  • Гадаад паспорт, аяллын ахлагчийн утасны дугаар, зочид буудлын хаяг зэргээ байнга биедээ авч явах.
  • Аялагч нь зочид буудал, ресторан, дэлгүүр зэрэг газрын эд зүйлстэй болгоомжтой харьцах. Жишээ нь: Зочид буудлын карт, өрөөний түлхүүр зэргийг эвдэж гэмтээх, үрэгдүүлэх, бусад эд зүйлсэд хохирол учруулсан тохиолдолд аялагч өөрөө хариуцна.
  • Зочид буудлын өрөөндөө өөр хүн оруулахгүй байх. Оруулж хонуулах, буудлын эд зүйлсийг хэрэглэсэн тохиолдолд гарах хөлс, торгууль зэргийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь өөрийгөө болон бусдыг хүндэтгэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх.
  • Аяллын хөтөлбөрт тусгагдаагүй бусад зардлыг аялагч өөрөө хариуцна. Жишээ нь: Зочид буудал зэргээс ярьсан дотоод гадаадын ярианы төлбөр, мини бар, ачаа тээшний татвар, илүү тээвэрлэлтийн зардал гэх мэт.
  • Аялалаас салж явсан тохиолдолд гарах зардал болон эрсдлийг аялагч өөрөө хариуцна.

Хятад улсаар аялахад нэмэлт санамж

  • Зарим тохиолдолд зочид буудал хаана гэдгээс хамаарч өглөөний цай гарахгүй тохиолдол байдаг. Аль өглөөний цайтай буудал авахыг хичээдэг.
  • Аяллын ахлагч зарим тохиолдолд төөрч будилах тохиолдол гардагийг ойлгож хүлээж авна уу. Бээжин хот ... сая хүн амтай. Маш их хөл хөдөлгөөн ихтэй, аяллын ачаалалтай, сандарч тэвдсэн үед төөрөх, цагаасаа хөцрөх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Аль болох бид алдаа гаргахгүйг хичээн ажилдаг ч зарим тохиолдолд юмыг мартаж санах үе гардаг. Тийм үед Монгол хүний уужуу тайван ухаанаар хандаж ойлгоорой.
  • Орчуулагчийн утсаар зөвхөн аялалтай холбоотой асуудал ярихыг зөвшөөрнө. Хэн нэгэн хүнтэй уулзах цаг товлох болон та хувийн шалтгаанаар яриа хийх бол зочид буудал болон нийтийн телефон хэрэгсэлийг ашиглана уу. Ашиглах зааврыг бид өгөх болно.
  • Хадгалуулах ачаа нэг хүн 23кг гар ачаа 5кг байна.
  • Та өөрийн ачааг өөрөө хариуцна. Орчуулагч олон хүн авч яваа ийш тийш их хөдөлгөөн хийдэг бусдын ачааг харах болмжгүй.
  • Та санхүүгийн байдлаа бүрэн хянаж яваарай. Очсон хойноо хөтөч болон бусад аялагчдаас мөнгө зээлэх, зээлэхийг шаардах зэргийг хатуу хориглоно.
  • Аяллын явцад хөтчийн заасан цагт хүрэлцэн ирээгүй тохиолдолд аялал цааш үргэлжлэн явагдах бөгөөд түүнээс гарах болзошгүй зардлыг аялагч өөрөө хариуцна.

Та бүхэн тухтай сайхан аялаарай.

Аяллын тухай нийтлэг асуултууд

Бээжин–Бэйдайхө Бээжин–Бэйдайхө

Үнэлгээ

МАШ САЙН

Гарчигаа оруулна уу

Сэтгэгдэлээ үлдээх

Таны аялалын төрөл?

  • Бизнес
  • Хосоороо
  • Гэр бүлээрээ
  • Найз нөхдөөрөө
  • Ганцаараа

Та хэзээ аялсан бэ?

Бусад аялагч нартаа юу гэж зөвлөх вэ?

Та аяллын зургаа хуваалцах уу? (Optional)