Токио хот - Фүжи уул аялал

Аяллын хуваарь


  • Улаанбаатар-Токио-Улаанбаатар
  • 5 өдөр / 4 шөнө
  • 1.990.000 ₮
  • Tokyo, Japan
  • saikhan ayalaj yavj irlee yunseme traveliin hamt olond ajliin amjilt husie

    Enkhtaivan Jargalаялагч
  • Songoltoo Zuv hiisendee taatai bn Shan ayaluulsan companii hamt olond gunee talarhaj bn.2 Eej maani setgel undur irseen . Amjilt husie @Yunseme Mongolia

    Tsolmon Tsoomoаялагч
  • Танай компанийг сонгож үйлчлүүлсэндээ тун таатай бнаа та нартаа амжилт аз жаргал бүхнийг хүсэн ерөөе

    Davaasuren Dagvatserenаялагч
  • Хөтөчдөө маш их баярлалаа. Мөн танай хамт олонд ийм сайхан аялал жуулчлал зохион байгуулж намайг орлцуулсанд чин сэтгэлээсээ талархаж байна. Захирал Алтансүхдээ маш их талархаж байна. Таны хүсэж байсан ичимхий Фужи уулыг яг дэргэдээс нь харж зургийг өөрөө авсан шүү. Дахин дахин амжилт.

    Tseegii Bazaalaiаялагч
  • Өглөөний мэнд!Маш сайхан хамт олонтой сайхан аялаад ирлээ, Хөтөчдөө их баярлалаа ажлын амжилт хүсье!

    Oyun Natsagаялагч
  • Үнэхээр сайхан аяллаа. Хөтөчдөө, аялалын компанидаа, бас хамт аялсан багийнхандаа баярлалаа.

    Tsengel Khenmedekhаялагч
  • saihan aylaad irlee tanai hamt olond маш их баярлалаа. ta buhnii ajild amjilt sain saihniig husii  company-daa dahin dahin bayrlalaa

    Oyundalai Adyaаялагч
  • Баярлалаа та бүхэндээ. Аялал сайхан байлаа. Олон зүйлийг үзүүлж сэтгэл гарган зааж зөвлөж чиглүүлж өгсөнд дахин баярлалаа. Дараа дахин уулзахын ерөөл өргөе.

    Arianna Ganchimegаялагч
  • Маш сэтгэл хангалуун хамгийн хямдаар хамгийн сэтгэл сайтай хөтөчтэй сайн яваад ирсэн баярлалаа Yunseme Mongolia

    Sake Shuraаялагч
  • Mundag.zohion baiguulalt saitai.erch.huchtei zaluuchuud bna.le...ta buhen aylaarai...

    Avirmed Saruulboldаялагч
  • Saihan tab tuhtai, Ih zuil uzuulsen saihan aylal baisan shuu.Tanai hamt olond mash ih bayrlaj bn. Daraa dahij uilchluulnee.


    Дорж Отгоо аялагч
  • Yunseme Mongolia компаниар аялсан их олон сонирхолтой газруудаар очиж, их ч зүйлийг тав тухтай үзэж танилцсан хүнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй мундаг хамт олон бна лээ баярласан шүү. Та нартаа улам их амжилт хүсье


    Shuree Dorj аялагч
  • Baga xugatsaand ix um uzuulsen, setgel saitai sain xotochtei saixan ayalal bailaa. Daraa daxin tanaixaar uilchluulex xusel ermelzleltei irseeen. Bayarlalaa tanai xamt olond.

    Tsetsgee Jambaldorj аялагч
  • SAIHAN AYLAL BAILAA.HUTUCH ZALUU SETGELEE GARGAN BID BUHEND CHADLIIN HIREER UILCHILSEND BAYRLALAA.SAIHAN AYLAL ZOHION BAIGUULSAN TANAI HAMT OLOND AJLIIN AMJILT HUSIE.BAYRLALAA

    Tuul Tuulаялагч
  • Маш сайхан аялал болсон баярлалаа

    Гантөмөраялагч

Сайн байна уу? 

Танд санал болгож буй аялалын хөтөлбөртэй

танилцаад асуух зүйл байвал холбоо бариарай.

Баярлалаа.

Танд амжилт хүсье :)


Аялалын хөтөлбөр

Эхний өдөр

  • 08:45-14:30 - Чингис Хаан ОУ-ын Нисэх Буудлаас Нарита ОУ-ын Нисэх буудалруу хөөрнө.
  • 14:30-15:30 - Японд бууж хил гаалиар нэвтэрнэ.
  • 15:30-16:30 - Токио хотруу явах.
  • 17:00-17:30 - Зочид буудалдаа буудаллах.
  • 17:30-19:30 - Алсыг харагч өндөрлөгөөс Далайн эрэг дээрхи орчин үеийн хотын гайхалтай сайхан шөнийн өнгө үзэмжийг  харна. Эргэн тойрон алсыг харагч, галзуу хулгана гэх мэт сонирхол татам  тоглоомын төвүүд, худалдааны цогцолборууд гэх мэт олон газруудаас сонголт хийн аялж зугаалах боломжтой.Оройн хоолоо эндээ иднэ.
  • 20:00 - Амрах

Хоёр дахь өдөр

  • 08:30-09:00 - Өглөөний хоол
  • 09:30-09:40 - Токио хотын аялал эхлэнэ. Зочид буудал- Skytree Дэлхийн хамгийн өндөр цамхаг орно.
  • 09:50-11:20 - Асакуса, Сэнсожи гэдэг 7 зуунд баригдсан Буддын сүм хийд, энэ хийдрүү орох замд нарийн давчуу худалдааны гудамаар явж хийдэд хүрдэг. Энэ худалдааны гудамжинд бэлэг дурсгал, амттан зэрэг төрөл бүрийн зүйлс худалдаалдаг.  Тус хийд нь Япон хүмүүсийн очиж аз жаргал, сайн сайхныг хүсч зоос шидэн хүслээ шивнэдэг ариун шүтээний газар.
  • 11:30-11:50 - Asahi beer tower Орчин үеийн барилгын загвар дизайныг харан нүд баясан сэтгэл сэргэдэг.
  • 12:10-13:30 - Усан онгоцны аялал Усан онгоцоор Одайбаруу явна. Токио хотын тэг дундуур урсдаг Сүмида голоор усан онгоцны аялал хийнэ. Орчин үеийн хотын загвар, барилга байгууламжийн шинэ өнгө төрх Токио хотын үзэсгэлэнт төрхийг харан 1цагийн турш аялана.
  • 13:30-18:00 - Одайба Америкийн алдарт эрх чөлөөний хувилбарыг үзэж сонирхон Palette Town, Venus Fort хэмээх  том худалдааны цогцолборт худалдаа хийж болох юм. Мадам Туссо-н лааны тосон музей үзэж сонирхоно. Мадам Туссо-н лааны тосон музей нь дэлхийн оддыг амьд мэт дуурайлган хийсэн барималуудтай тул хамт зургаа татуулан хөгжилдөх боломжтой.
  • 18:00-19:00 - Оройн хоолоо идээд буудалруугаа явж амрана.

Гурав дахь өдөр

  • 07:30-08:00 - Өглөөний хоол
  • 09:15-11:00 - Tокио- Фүжи уулруу явна.
  • 13:00-14:00 - Өдрийн хоол - Кавагучи нуурын дэргэдээс дүүжин лифтээр дээш Фүжи уул харах тавцанруу явна. Эндээс Фүжи уулын үзэсгэлэнтэй байдлыг тольдон харж дурсгалын зургаа татуулна. Мөн Япон үндэсний халуун рашаанд орж алжаалаа тайлна.

Дөрөв дахь өдөр

  • 08:00-09:00 - Өглөөний хоол
  • 09:30-12:00 - Хачико хөшөө, Дэлхийн хамгийн том уулзвар Шибүяа.
  • 12:30-13:30 - Өдрийн хоол
  • 14:00 - Худалдан авалт
  • Чөлөөт өдөр учир Диснейлэнд, усан фарк гэх мэт өөрийн сонирхосон үзвэрүүдээс сонгон үзэх боломжтой.

5 дахь өдөр

  • 08:30-09:00 - Өглөөний хоол
  • 09:00-09:30 - Өрөөгөө хүлээлгэж өгөх
  • 10:00-11:00 -Нарита ОУ-ын онгоцны буудалруу явах.
  • 12:00-14:00 -Нарита ОУ-ын онгоцны буудал бүртгэл (дотроо худалдан авалт хийж болно).
  • 14:55-19:55 -Япон- Монгол.

Аяллын үнэ:  

Аялалын үнэ: 1.990.000 төгрөг /4 шөнө 5 өдөр/

Хүүхэд: 0-2 нас хүртэл: 350.000 төгрөг

Хүүхэд: 2-12 нас хүртэл: 1.790.000 төгрөг

Хүүхэд: 12 дээш насны хүүхэд: 1.990.000 төгрөг

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Улаанбаатар-Токио чиглэлийн 2 талын онгоцны энгийн зэрэглэлийн тийзийн үнэ
  • Зочид буудлын 2 ортой энгийн 1 өрөөнд хоёроор байрлах зардал
  • Өглөөний хоол
  • Аяллын хөтчийн зардал
  • Гадаадад зорчигсдын гэнэтийн ослын даатгал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Өдөр оройн хоол
  • Хот дотор явах унааны зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Үзвэр үйлчилгээний зардал

Үндсэн материал

  • Гадаад паспорт -  Хоёроос доошгүй хоосон хуудастай байна. /Хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх/
  • Цээж зураг - 4.5х4.5 см хэмжээтэй 2 хувь /Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна./
  • Ажлын газрын тодорхойлолт /хаана, ямар ажил эрхэлдэг, хэдэн оноос хойш ажиллаж байгаа эсэх, сарын цалин зэргийг тусгасан байх/
  • Хувиараа бизнес эрхэлж байгаа бол тухайн үйл ажиллагааг тодорхойлох бичиг баримт /гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, худалдааны тайлан зэрэг/
  • Оюутан бол сургуулийн тодорхойлолт
  • Тэтгэврийн насны хүн бол тэтгэврийн дэвтэр /эх хувь ба хуулбар/
  • Нийгмийн даатгалын дэвтэр - Нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт /ижил дансны/
  • Дансны хуулга /сүүлийн 3 сар/
  • Төрөл садангийн лавлагаа
  • Төрсний гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Гэрлэлтийн баталгаа - нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хуулбар
Хэвлэх

Аяллын тухай нийтлэг асуултууд

Токио хот - Фүжи уул аялал Токио хот - Фүжи уул аялал

Үнэлгээ

МАШ САЙН

Гарчигаа оруулна уу

Сэтгэгдэлээ үлдээх

Таны аялалын төрөл?

  • Бизнес
  • Хосоороо
  • Гэр бүлээрээ
  • Найз нөхдөөрөө
  • Ганцаараа

Та хэзээ аялсан бэ?

Бусад аялагч нартаа юу гэж зөвлөх вэ?

Та аяллын зургаа хуваалцах уу? (Optional)