Шанхай аялал

Аяллын хуваарь


  • Улаанбаатар - Шанхай
  • 5 өдөр / 4 шөнө
  • Shanghai China

Shanghai – Шанхай

Шанхай нь Хятадын дунд эрэгт байрладаг бөгөөд Хятад улсын хамгийн том хот хийгээд дэлхийн санхүүгийн төв юм. Шанхайн төв нь Вайтан буюу голын эрэг хавийн бүс юм. Хуанпү голын цаана Пудон дүүргийн чамин үзэмж харагдах ба 632м өндөр Шанхай цамхаг болон Дорно дахины Сувдан Тв цамхаг сүндэрлэнэ. Юү цэцэрлэгт хүрээлэн нь үндэсний үзэгсэлэн, байшин болон цөөрөмөөс бүрдэнэ.  

Шанхай нь маш олон жилийн түүхтэй хот бөгөөд Хятадын эдийн засаг худалдааны төв болон соёлын төв болсон хотуудын нэг юм.

Шанхай нь колонийн үеийн шинж тэмдэгээ хадгалсан үлдсэн байдаг. Голын эрэг хавийн архитектур нь 1800 оны колончлолийн үеийн музей болохуйц газар юм. Шанхай нь Хятадын эдийн засгийн хөгжлийн нүүр царай болсон газар юм. Пудон бүс нь орчин үеийн хүмүүсийн зорих газруудын нэг юм.

Шанхай нь БНХАУ-н шууд харъяа хот бөгөөд Хятадын томоохон хотын нэг юм. Жиансу болон Жэжиан мужын дунд байрладаг. Хятадын эрэгийн дунд хэсэгт, Яанзэ амны урд хэсэгт оршдог ба Бээжин эсвэл ХонгКонг-с нисэхэд 2.5 цаг болдог байна.

Шанхайд зочилох шалтгаан

  • Шанхай бол Хятадын хамгийн баян бөгөөд том хот. Орчин цагийн хөгжил дэвшлээрээ Нью Йорк эсвэл Парис хоттой эн зэрэгцэнэ.
  • Барууны болон Дорно дахины соёл шингэсэн
  • Шанхай хотын гайхалтай шөнийн дүр зураглал

Шанхай хотын алдартай үзвэрүүд

Шанхай нь сонгодог цэцэрлэгт хүрээлэн, колонийн үеийн барилгууд, өндөр шил толь болсон цамхагууд, тайван амгалан усны гудамж, музей зэргээрээ дэлхийн алдартай зорих газруудын нэг юм.

  • The Bund: Symbolic of colonial Shanghai, the Bund has dozens of buildings of various architectural styles.
  • Вайтан: Колонийн үеийн Шанхайн тодотгол, Вайтанд маш олон төрлийн барилга болон архитектүрийн загваруудтай.
  • Юуюан (Аз жаргалын цэцэрлэг) Хятадын уламжлалт сонгодог барилгууд болон чимээ шуугиант хотын баян бүрд нь юм.
  • Хаш Будда-н сүм: Чимээ шуугиант хотын аниргүй газар, гайхамшигтай хаш хөшөөнүүд, үзэгсэлэнт барилгууд болон Хятадын хайр татам цэцэрлэг.
  • Шанхайн Диснейланд парк: Шинээр баригдсан зугаа цэнгэлийн парк нь Диснейн гайхамшиг болон дахин давтагдашгүй Хятадыын соёлын нэгтгэлтэй.
  • Жужиаожиао усны гудамж: Эртний хот нь усан замтай, эртний гүүр, болон Хятадын уламлалт байшин барилгуудтай.

Шанхай аялахад тохиромжтой үе:

Шанхайд аялах хамгийн тохиромжтой үе нь 3 сараас – 5 сар болон 9 сараас – 11 сар буюу цаг агаар нь сайхан байдаг.

Ажилчдын өдөр (5 сарын 1-3) болон Үндэсний өдөр (10сарын 1-7) Хятад жуулчид ихтэй тул энэ өдрүүдийг тааруулахгүй байхыг зөвлөж байна.


Аялалын хөтөлбөр

Эхний өдөр

  • 10:00-12:00 - Улаанбаатар – Бээжин чиглэлд ниснэ.
  • 12:00-17:00 - Бээжин – Шанхай хурдны галт тэрэг.
  • 18:00-00:00 - Шанхай хотод ирээд буудалдаа байрлан амарна.

Хоёр дах өдөр

  • 07:30-08:30 - Өглөөний цай
  • 09:00-12:00 - Шанхай хотын аялал (World Financial Center) Чэн Хуан бүс.
  • 17:00-18:00 - Оройн хоол
  • 19:00-20:00 - Нанжин гудамж.
  • 20:00-21:00 - Хуан Пү мөрнөөр зугаална

Гурав дах өдөр

  • 07:30-08:30 - Өглөөний цай
  • 09:00-17:00 - Диснейланд
  • 18:00-19:00 - Оройн хоол; Буудалдаа байрлан амарна.

Дөрөв дэх өдөр

  • 08:00-09:00 - Өглөөний цай
  • 10:00-14:00 - Шанхай – Бээжин
  • 15:00-16:30 - Тиан ан мэний талбай
  • 17:00-18:00 - Олимпийн хүрээлэн

Тав дах өдөр

  • 07:00-12:00 - Чөлөөт цаг
  • 14:00-16:00 - Бээжин – Улаанбаатар

Хятад улсруу аялах үедээ зайлшгүй авч явах зүйлс

  • Яаралтай тусламжийн зүйлс: шархны лент, гэдэс толгойны эм, хууч өвчтэй бол тохирох эм зэргээ авч явах.
  • Хөлд эвтэйхэн гутал, хөнгөн цүнх, шүхэр зэргийг авч явах.
  • Хятад улсруу зорчиход хэрэглээний мөнгөө юань болгох.
  • Гар утас болон бусад цахилгаан хэрэгсэл цэнэглэгчийн толгой нь хасах оролттой тул тохируулж авч явах.

Анхаарах зүйлс

  • Аялагч нь нислэг эхлэхээс 2 цагийн өмнө онгоцны буудал дээр ирсэн байх. Дур мэдэн нислэгийн өдөр цагийг өөрчлөх хатуу хориотой.
  • Хятад улс нь хууль дүрэм чанга, торгууль нь өндөр тул аялагч та бүхэн Хятад улсын хуулийг хүндэтгэн хөтөчийн зааварчилгааг даган аялахыг хүсч байна.
  • Хувийн эд зүйлс, гадаад паспорт, мөнгө зэргээ өөрөө хариуцаж явах.
  • Гадаад паспорт, аяллын ахлагчийн утасны дугаар, зочид буудлын хаяг зэргээ байнга биедээ авч явах.
  • Аялагч нь зочид буудал, ресторан, дэлгүүр зэрэг газрын эд зүйлстэй болгоомжтой харьцах. Жишээ нь: Зочид буудлын карт, өрөөний түлхүүр зэргийг эвдэж гэмтээх, үрэгдүүлэх, бусад эд зүйлсэд хохирол учруулсан тохиолдолд аялагч өөрөө хариуцна.
  • Зочид буудлын өрөөндөө өөр хүн оруулахгүй байх. Оруулж хонуулах, буудлын эд зүйлсийг хэрэглэсэн тохиолдолд гарах хөлс, торгууль зэргийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь өөрийгөө болон бусдыг хүндэтгэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх.
  • Аяллын хөтөлбөрт тусгагдаагүй бусад зардлыг аялагч өөрөө хариуцна. Жишээ нь: Зочид буудал зэргээс ярьсан дотоод гадаадын ярианы төлбөр, мини бар, ачаа тээшний татвар, илүү тээвэрлэлтийн зардал гэх мэт.
  • Аялалаас салж явсан тохиолдолд гарах зардал болон эрсдлийг аялагч өөрөө хариуцна.

Хятад улсаар аялахад нэмэлт санамж

  • Зарим тохиолдолд зочид буудал хаана гэдгээс хамаарч өглөөний цай гарахгүй тохиолдол байдаг. Аль өглөөний цайтай буудал авахыг хичээдэг.
  • Аяллын ахлагч зарим тохиолдолд төөрч будилах тохиолдол гардагийг ойлгож хүлээж авна уу. Бээжин хот ... сая хүн амтай. Маш их хөл хөдөлгөөн ихтэй, аяллын ачаалалтай, сандарч тэвдсэн үед төөрөх, цагаасаа хөцрөх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Аль болох бид алдаа гаргахгүйг хичээн ажилдаг ч зарим тохиолдолд юмыг мартаж санах үе гардаг. Тийм үед Монгол хүний уужуу тайван ухаанаар хандаж ойлгоорой.
  • Орчуулагчийн утсаар зөвхөн аялалтай холбоотой асуудал ярихыг зөвшөөрнө. Хэн нэгэн хүнтэй уулзах цаг товлох болон та хувийн шалтгаанаар яриа хийх бол зочид буудал болон нийтийн телефон хэрэгсэлийг ашиглана уу. Ашиглах зааврыг бид өгөх болно.
  • Хадгалуулах ачаа нэг хүн 23кг гар ачаа 5кг байна.
  • Та өөрийн ачааг өөрөө хариуцна. Орчуулагч олон хүн авч яваа ийш тийш их хөдөлгөөн хийдэг бусдын ачааг харах болмжгүй.
  • Та санхүүгийн байдлаа бүрэн хянаж яваарай. Очсон хойноо хөтөч болон бусад аялагчдаас мөнгө зээлэх, зээлэхийг шаардах зэргийг хатуу хориглоно.
  • Аяллын явцад хөтчийн заасан цагт хүрэлцэн ирээгүй тохиолдолд аялал цааш үргэлжлэн явагдах бөгөөд түүнээс гарах болзошгүй зардлыг аялагч өөрөө хариуцна.

Та бүхэн тухтай сайхан аялаарай.

Аяллын тухай нийтлэг асуултууд

Шанхай аялал Шанхай аялал

Үнэлгээ

МАШ САЙН

Гарчигаа оруулна уу

Сэтгэгдэлээ үлдээх

Таны аялалын төрөл?

  • Бизнес
  • Хосоороо
  • Гэр бүлээрээ
  • Найз нөхдөөрөө
  • Ганцаараа

Та хэзээ аялсан бэ?

Бусад аялагч нартаа юу гэж зөвлөх вэ?

Та аяллын зургаа хуваалцах уу? (Optional)