Хайнан аялал

Аяллын хуваарь


  • Улаанбаатар - Хайнан
  • 4 өдөр / 3 шөнө
  • Hainan, China

Hainan – Хайнан

Хайнан нь Хятадын өмнөд хэсэгт байрлалтай муж юм. Хайнан муж дотор Хайнан арлаас гадна жижиг арлууд ч мөн багтдаг ба эдгээр арлуудыг: Цижоу, Дажоудао, Симажоу гэх мэт арлууд багтана.

Захиргааны төв хот нь – Хайкоу хот юм. Хайкоу хот нь сүүлийн 20 жилд 1,5 саы хүн амтай үсрэнгүй хөгжилтэй хот болон хувирсан юм. Бусад томоохон хотууд – Санья, Дунфан, Даньжоу, Цюнхай.

Тус мужын хүн ам нь 8,671,518 ба 2010 оны байдлаар Хятадын нийт мужуудын 29т жагсаж байна.

Хайнан арал нь Хятадын урд хэсэгт байрладаг ба Хавай аралтай нэг тэнхлэгт байрладаг бөгөөд ийм учираас дорнын Хавай гэж нэрлэдэг юм. Арлын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ нь 33,920км2. Арал нь Өмнөд Хятадын тэнгисээр хүрээлэгдсэн.    Төв болон урд хэсэг нь битүү ойгоор хүрээлэгдсэн байдаг. Хайнан арал нь эндемик төрлийн олон ургамал болон амьтан байдаг ба эдгээрийн маш олон төрөл нь ЮНЕСКО-н хамгаалалтанд байдаг.

Цаг агаар

Цаг агаарын хувьд жилийн дундаж температур нь +24 градус ба усны температур нь +26 градус. Жилийн 300-с дээш хоног нь нарлаг сайхан өдрөөр үргэлжилдэг.

Аялал жуулчлал

Аялал жуулчлал маш сайн хөгжсөн бөгөөд жил бүр сая сая жуулчид хайнан арлын үзэгсэлэнт байгал, алдартай наран шарлагын газрууд,  гоёмсог чамин цэцэрлэгт хүрээлэн, сармагчингийн арал, Буддын болон Таоизмын соёлыг харахаар зочилдог байна.

Хайнан арлын алдартай газрууд:

  • Холидай наран шарлагын газар

  • Вэн чан дахь дал модод

  • Шинлон цэцэрлэгт хүрээлэн

  • Сармагчингийн арал

  • Бо Ао жуулчлалын бүс

  • Ү жи жоу арал, жуулчлалын бүс

  • Тианяахайжиао (тэнгэрийн хаяа тэнгисийн хөвөө)

  • Наншан соёлын бүс

  • Яалон булан үндэсний амралтын газар


Аялалын хөтөлбөр

Эхний өдөр

  • 10:00-12:00 - Улаанбаатар – Бээжин чиглэлд ниснэ.
  • 12:00-17:00 - Бээжин – Шанхай хурдны галт тэрэг.
  • 18:00-00:00 - Шанхай хотод ирээд буудалдаа байрлан амарна.

Хоёр дах өдөр

  • Өглөөний цай
  • Саняа хотын аялал (уугуул иргэдтэй танилцах). Зочид буудал- Skytree Дэлхийн хамгийн өндөр цамхаг орно.
  • 14:00-15:00 - Джон-Жиа далайн бүтээгдэхүүний дэлгүүр.
  • 15:00-17:00 - Сармагчингийн арал.
  • 18:00-19:00 - оройн хоол
  • Зочид буудалдаа байрлан амарна.

Гурав дах өдөр

  • Өглөөний цай
  • Болорын худалдааны төв болон сувдны музей.
  • 10:00-11:00 - Беаути Кроун Калчур Центр.
  • 11:30-12:30 - Массаж.
  • 13:00-15:00 - Оройн хоол.
  • Буудалдаа байрлан амарна.

Дөрөв дэх өдөр

  • Өглөөний цай
  • Чөлөөт өдөр

Тав дах өдөр

  • Өглөөний цай
  • Чөлөөт цаг
  • Тогтсон цагт цуглан Саняа хотын нисэх онгоцны буудлаас УБ чиглэлд хөөрнө.

  • Онгоцны тийз 1,631,000
  • Зочид буудал 300,000
  • Унаа 50,000
  • Даатгал 12,000
  • Хоол 100,000
  • Үзвэр 100,000

Хайнан руу аялах үедээ зайлшгүй авч явах зүйлс

  • Яаралтай тусламжийн зүйлс: шархны лент, гэдэс толгойны эм, хууч өвчтэй бол тохирох эм зэргээ авч явах.
  • Хөлд эвтэйхэн гутал, хөнгөн цүнх, шүхэр зэргийг авч явах.
  • Хятад улсруу зорчиход хэрэглээний мөнгөө юань болгох.
  • Гар утас болон бусад цахилгаан хэрэгсэл цэнэглэгчийн толгой нь хасах оролттой тул тохируулж авч явах.

Анхаарах зүйлс

  • Аялагч нь нислэг эхлэхээс 2 цагийн өмнө онгоцны буудал дээр ирсэн байх. Дур мэдэн нислэгийн өдөр цагийг өөрчлөх хатуу хориотой.
  • Хятад улс нь хууль дүрэм чанга, торгууль нь өндөр тул аялагч та бүхэн Хятад улсын хуулийг хүндэтгэн хөтөчийн зааварчилгааг даган аялахыг хүсч байна.
  • Хувийн эд зүйлс, гадаад паспорт, мөнгө зэргээ өөрөө хариуцаж явах.
  • Гадаад паспорт, аяллын ахлагчийн утасны дугаар, зочид буудлын хаяг зэргээ байнга биедээ авч явах.
  • Аялагч нь зочид буудал, ресторан, дэлгүүр зэрэг газрын эд зүйлстэй болгоомжтой харьцах. Жишээ нь: Зочид буудлын карт, өрөөний түлхүүр зэргийг эвдэж гэмтээх, үрэгдүүлэх, бусад эд зүйлсэд хохирол учруулсан тохиолдолд аялагч өөрөө хариуцна.
  • Зочид буудлын өрөөндөө өөр хүн оруулахгүй байх. Оруулж хонуулах, буудлын эд зүйлсийг хэрэглэсэн тохиолдолд гарах хөлс, торгууль зэргийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь өөрийгөө болон бусдыг хүндэтгэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх.
  • Аяллын хөтөлбөрт тусгагдаагүй бусад зардлыг аялагч өөрөө хариуцна. Жишээ нь: Зочид буудал зэргээс ярьсан дотоод гадаадын ярианы төлбөр, мини бар, ачаа тээшний татвар, илүү тээвэрлэлтийн зардал гэх мэт.
  • Аялалаас салж явсан тохиолдолд гарах зардал болон эрсдлийг аялагч өөрөө хариуцна.

Хятад улсаар аялахад нэмэлт санамж

  • Зарим тохиолдолд зочид буудал хаана гэдгээс хамаарч өглөөний цай гарахгүй тохиолдол байдаг. Аль өглөөний цайтай буудал авахыг хичээдэг.
  • Аяллын ахлагч зарим тохиолдолд төөрч будилах тохиолдол гардагийг ойлгож хүлээж авна уу. Бээжин хот ... сая хүн амтай. Маш их хөл хөдөлгөөн ихтэй, аяллын ачаалалтай, сандарч тэвдсэн үед төөрөх, цагаасаа хөцрөх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Аль болох бид алдаа гаргахгүйг хичээн ажилдаг ч зарим тохиолдолд юмыг мартаж санах үе гардаг. Тийм үед Монгол хүний уужуу тайван ухаанаар хандаж ойлгоорой.
  • Орчуулагчийн утсаар зөвхөн аялалтай холбоотой асуудал ярихыг зөвшөөрнө. Хэн нэгэн хүнтэй уулзах цаг товлох болон та хувийн шалтгаанаар яриа хийх бол зочид буудал болон нийтийн телефон хэрэгсэлийг ашиглана уу. Ашиглах зааврыг бид өгөх болно.
  • Хадгалуулах ачаа нэг хүн 23кг гар ачаа 5кг байна.
  • Та өөрийн ачааг өөрөө хариуцна. Орчуулагч олон хүн авч яваа ийш тийш их хөдөлгөөн хийдэг бусдын ачааг харах болмжгүй.
  • Та санхүүгийн байдлаа бүрэн хянаж яваарай. Очсон хойноо хөтөч болон бусад аялагчдаас мөнгө зээлэх, зээлэхийг шаардах зэргийг хатуу хориглоно.
  • Аяллын явцад хөтчийн заасан цагт хүрэлцэн ирээгүй тохиолдолд аялал цааш үргэлжлэн явагдах бөгөөд түүнээс гарах болзошгүй зардлыг аялагч өөрөө хариуцна.

Та бүхэн тухтай сайхан аялаарай.

Аяллын тухай нийтлэг асуултууд

Хайнан аялал Хайнан аялал

Үнэлгээ

МАШ САЙН

Гарчигаа оруулна уу

Сэтгэгдэлээ үлдээх

Таны аялалын төрөл?

  • Бизнес
  • Хосоороо
  • Гэр бүлээрээ
  • Найз нөхдөөрөө
  • Ганцаараа

Та хэзээ аялсан бэ?

Бусад аялагч нартаа юу гэж зөвлөх вэ?

Та аяллын зургаа хуваалцах уу? (Optional)