Тэнгэрийн хаалга

Аяллын хуваарь


  • Улаанбаатар - Бээжин - Жанжиажиэ
  • 6 өдөр 5 шөнө
  • 1,790,000
  • Zhang Jia Jie, China

Жанжиажиэ хот нь Хятад улсын Хунан мужийн баруун хойд хэсэгт байрладаг. Тус хотод Ёонгдинг дүүрэг болон Цили, Сангжи баг сумдууд багтдаг. Жанжиажиэ-д Вулингюуан байгалийн үзэгсэлэнт газар байдаг бөгөөд тус газар Холливуд-н Аватар киноны зураг авалт хийгдэж байснаар бид сайн мэднэ.

Тус хотыг өмнө нь Даёонг гэдэг байсан ба манай эрний 221 жилийн өмнөөс үүсэлтэй хот юм. Тус нутгийн уугуул хүмүүс Лишуй голын сав газраар суурьшин амьдардаг байсан бөгөөд одоо Жанжиажиэ хотын Жанжиажиэ гол хэмээн нэрийддэг.Анх 100,000 гаруй жилийн өмнөөс хүн ард суурьшиж байсан хэмээн үздэг. 1986 онд Хятадын Нийгмийн ухааны академи Цили тосгоноос чулуун зэвсгийн үеийн хэрэгсүүр олсон байдаг. 10,000 жилийн өмнө одоогийн Жанжиажиэ хотын суурин дээр амьдарч байсан хүмүүс вааран эдлэл хийдэг байсан нь тогтоогдсон. Тухайн үед ваар шатаах техник нь Хятад улсдаа хамгийн боловсронгуй нь байсан.

Жанжиажиэ хотын шинэ нэрийг 1994 онд өгсөн бөгөөд Вулингюуаний Үндэсний парк нь 1992 онд ЮНЕСКО-н Дэлхийн өвд бүртгэгдсэн. Вулинюуан-ий түүхийн үзэгсэлэнт газарт Жанжиажиэ-н Үндэсний парк, Тианзи Уул, Баофэн нуур болон Суоши толгод багтдаг, энэ нь кино зураг болон аяллын алдартай бүс нутаг юм. Түүнчлэн Жанжиажиэ-д Хуанлонгдонг болон Лонгвандонг хэмээх агуй байдаг ба том хад асгадаас бүтсэн агуйнууд юм. Байлонг-н цахилгаан шат энэ бүсэд байрлагдсан байдаг. Жил бүр Жанжиажиэ-д Олон улсын Коунтри дууны долоо хоногийн фестиваль зохиогддог.

Жанжиажиэ хотын сонирхол татам газарууд:

  • Жанжиажиэ шилэн гүүр
  • Вулингюуан үзэгсэлэнт байгал
  • Жанжиажиэ үндэсний парк
  • Баофэн нуур
  • Шар луун агуй
  • Тианмэн уул

Жанжиажиэ шилэн гүүр:

Дэлхийн хамгийн урт болон өндөрт байрлах шилэн гүүр юм. Энэхүү гүүр нь 2016 оны 8 сарын 20нд олон нийтэд нээгдсэн. Хэрвээ та зүрхэлж алхвал энэхүү гүүр нь Жанжиажиэ хавцалыг панорам маягаар харах боломжыг бий болгосон юм.

Та энэ гүүрээр зүгээр алхаад зогсохгүй банжий үсрэлт болон зип-лайнийнг хийх боломжтой юм.
  • Урт: 430 метр
  • Өргөн: 6 метр
  • Өндөр: 300 метр
  • Гол онцлог: Банжий үсрэлт болон байгалийн гайхамшигт үзэгсэлэнт байдал.
  • Жанжиажиэ хавцалд нэвтрэх төлбөр 118 юань;
  • Шилэн гүүрний төлбөр: 138 юань.

Жанжиажиэ шилэн гүүр өдөрт 8,000 хүн авах чадалта бөгөөд нэг удаад 600 хүн гарах боломжтой. Нэвтрэх тасалбар эрэлт ихтэйгээс шалтгаалан зөвхөн захиалгаар авах боломжтой.

  • Шилэн гүүр нь цаг уурын нөхцөл байдлаас хамаарч хаагддаг
  • Хамгийн ихдээ нэг удаад 600 хүн гарах боломжтой
  • Гүүрэн дээр түрийвч болон гар утасаа тохирох саванд хийн авч орно.
  • Та өндрөөс айдаг, даралттай, зүрний асуудалтай бол туршаад хэрэггүй
  • Аюултай үйлдэл хийж болохгүй

Вулингюуан үзэгсэлэнт байгал:

369 хавтгай дөрвөлжин километрт маш олон үзэгсэлэнт тогтоцыг хадгалсан газар юм. Жанжиажиэ үндэсний парк, баофэн нуур, шар луун агуй зэрэг багтана.

Жанжиажиэ үндэсний парк:

Жанжиажиэ хотоос хойд зүгт 40мин машинаар явах газарт байрлана. Хятадын хамгийн анхны үндэсний парк болсон газар юм. Жуулчдын сонирхлыг татах 5 газар байдаг: Юанжиажиэ, Тианзи уул, Яанжиажиэ, Хуанши тосгон, Алтан ташуур горхи.

Баофэн нуур:

Баофэн нуур нь 1992 онд дэлхийн байгалийн өв болон хадгалагдсан юм. Энэ бүс нь 2 хэсгээс бүрддэг бөгөөд баофэн нуур болон Юингво хорих лагерь юм. Баофэн нуур нь 30 гектарь газарыг эзэлдэг ба гүн нь 72 метр. Уулаар хүрээлэгдсэн ба уулын цэвэр урсгал уснаас тогтсон нуур юм. Уулан дээрээс нуурыг харахад яг л хаш чулуун толь мэт харагддаг. Баофэн сүмийн хажууд гайхалтай хүрхрээ байдаг.

Шар луун агуй:

Энэхүү агуй нь мөн л дэлхийн байгалийн өвд бүртгэлтэй бөгөөд ЮНЕСКО-н мэргэжилтнүүд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй агуй хэмээн сайшаадаг. 10 гаруй гектарь газарт 7.5 километр-н урттай, 140 метрийн өндөртэй агуй нь Хятадын хамгийн том агуйд зүй ёсоор тооцогддог. Газар доорхи горхи, гайхалтай чулуун дүрс, агуу том хөндийнүүдээс бүрдэнэ.

Тианмэн уул:

Тианмэн уул нь Жанжиажиэ хотын урд зүгт байрладаг ба Жанжиажиэ-н 2 дахь үзэгсэлэнт газар юм. Өндөр нь 1519 метр, Жанжиажиэ-н хамгийн өндөрлөг газар ба Жанжиажиэ-н сүнс нь хэмээн ярьдаг. Тианмэн уул гэж нэрлэсэн нь уулан дээрхи том цоорхойгоос болсон ба тиан мэн гэдэг нь тэнгэрийн хаалга гэсэн утгатай юм. Тианмэн нь байгалийн диваажингаас гадна зураг авах болон адал явдалд зориулагдсан газар юм. Тианмэн уулын онцлог газрууд нь Тианмэний кабль кабин нь дэхийн хамгийн уртаар тооцогддог. 99 нугачаа, адал явдалт явган алхалт, Шилэн тэнгэрийн алхалт, Тианмэн агуй зэрэг юм.

Аялалын хөтөлбөр

Эхний өдөр

  • 07:10-08:25 - Чингис Хаан ОУ-ын Нисэх Буудлаас Бээжин ОУ-ын Нисэх буудалруу хөөрнө.
  • 09:00-10:30 - Бээжинд бууж хил гаалиар нэвтэрнэ.
  • 11:00-13:00 - Хөтчийн хамт Бээжин хотын вокзалаас Жанжиажиэ хот руу явна (26цаг явна).

Хоёр дах өдөр

  • 14:00-15:00 - Зочид буудалдаа байрлана.
  • 15:30-18:30 - Тэнгэрийн хаалганы аялал эхэлнэ.

    Тэнгэрийн хаалга хүртэл 11.5км замаар явж 99 нугачаагар өгсөж Тэнгэрийн хаалганд хүрдэг. Тэнгэрийн хаалганы 999 шатаар өгсөж гарах (зарим үед хаалттай байдгийг анхаарна уу). Мөн 12 урсдаг шатаар өгсөж Тэнгэрийн хаалганы оргилд хүрнэ. Энд хаданд бэхлэгдсэн 1500м шилэн шатан дээгүүр алхана. Дараа нь Тэнгэрийн сүмийг үзнэ. Буухдаа 7.5км дүүжин лифтээр бууж байгалийн гайхамшигт газруудыг дээрээс нь харах. Дараагаар нь Жанжиажиэ хоттой танилцана.

  • 18:30-22:00 - Зочид буудалдаа байрлан амарна.

Гурав дах өдөр

  • 07:00-08:30 - Өглөөний цай
  • 08:30-11:30 - У Ган Жуны цэцэрлэгт хүрээлэнд очно.

    Энд Алтан ташуур горхи, Гарьдын оргил сүм зэргийг үзэн дүүжин шатаар өгсөж Хааны оргилд хүрч очно. Аватар киноны зураг авсан үзэсгэлэнт уулс, Байгалийн чулуун гүүр, Байгалийн цагаан хэрэм мэт дүрстэй уулс зэргийг үзнэ. Түүнчлэн 326м-с 1 минутанд буудаг цахилгаан шатаар бууна.

  • 11:30-12:30 - Үдийн хоол
  • 13:30-18:00 - Дэлгүүр орж чөлөөт худалдан авалт хийх боломжтой.

Дөрөв дэх өдөр

  • 07:00-08:30 - Өглөөний хоол
  • 08:30-11:30 - Хүрхрээлүү завиар аялна. Нуураар завиар яван агуйнд хүрнэ. Агуйг үзэж сонирхох.
  • 13:00-00:00 - Бээжин хотруу хөдөлнө.

Тав дах өдөр

  • 14:30-15:00 - Бээжин хотод ирээд буудалдаа байрлана
  • 15:00-18:00 - Чөлөөт худалдан авалт хийнэ. Та бээжин хотын томоохон худалдааны төвүүдээр орж өөрийн сонирхсон бараагаа худалдан авах боломжтой.
  • 18:00-00:00 - Буудалдаа байрлан амарна.

Зургаа дах өдөр

  • 07:30-08:30 - Өглөөний хоол
  • 08:30-11:30 - Дэлхийн паркаар аялна.
  • 12:30-15:30 - Хааны ордоны музей
  • 15:30-00:00 - Бээжин хотоос нутгийн зүг ниснэ.

Хятад улсруу аялах үедээ зайлшгүй авч явах зүйлс

  • Яаралтай тусламжийн зүйлс: шархны лент, гэдэс толгойны эм, хууч өвчтэй бол тохирох эм зэргээ авч явах.
  • Хөлд эвтэйхэн гутал, хөнгөн цүнх, шүхэр зэргийг авч явах.
  • Хятад улсруу зорчиход хэрэглээний мөнгөө юань болгох.
  • Гар утас болон бусад цахилгаан хэрэгсэл цэнэглэгчийн толгой нь хасах оролттой тул тохируулж авч явах.

Анхаарах зүйлс

  • Аялагч нь нислэг эхлэхээс 2 цагийн өмнө онгоцны буудал дээр ирсэн байх. Дур мэдэн нислэгийн өдөр цагийг өөрчлөх хатуу хориотой.
  • Хятад улс нь хууль дүрэм чанга, торгууль нь өндөр тул аялагч та бүхэн Хятад улсын хуулийг хүндэтгэн хөтөчийн зааварчилгааг даган аялахыг хүсч байна.
  • Хувийн эд зүйлс, гадаад паспорт, мөнгө зэргээ өөрөө хариуцаж явах.
  • Гадаад паспорт, аяллын ахлагчийн утасны дугаар, зочид буудлын хаяг зэргээ байнга биедээ авч явах.
  • Аялагч нь зочид буудал, ресторан, дэлгүүр зэрэг газрын эд зүйлстэй болгоомжтой харьцах. Жишээ нь: Зочид буудлын карт, өрөөний түлхүүр зэргийг эвдэж гэмтээх, үрэгдүүлэх, бусад эд зүйлсэд хохирол учруулсан тохиолдолд аялагч өөрөө хариуцна.
  • Зочид буудлын өрөөндөө өөр хүн оруулахгүй байх. Оруулж хонуулах, буудлын эд зүйлсийг хэрэглэсэн тохиолдолд гарах хөлс, торгууль зэргийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь өөрийгөө болон бусдыг хүндэтгэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх.
  • Аяллын хөтөлбөрт тусгагдаагүй бусад зардлыг аялагч өөрөө хариуцна. Жишээ нь: Зочид буудал зэргээс ярьсан дотоод гадаадын ярианы төлбөр, мини бар, ачаа тээшний татвар, илүү тээвэрлэлтийн зардал гэх мэт.
  • Аялалаас салж явсан тохиолдолд гарах зардал болон эрсдлийг аялагч өөрөө хариуцна.

Хятад улсаар аялахад нэмэлт санамж

  • Зарим тохиолдолд зочид буудал хаана гэдгээс хамаарч өглөөний цай гарахгүй тохиолдол байдаг. Аль өглөөний цайтай буудал авахыг хичээдэг.
  • Аяллын ахлагч зарим тохиолдолд төөрч будилах тохиолдол гардагийг ойлгож хүлээж авна уу. Бээжин хот ... сая хүн амтай. Маш их хөл хөдөлгөөн ихтэй, аяллын ачаалалтай, сандарч тэвдсэн үед төөрөх, цагаасаа хөцрөх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Аль болох бид алдаа гаргахгүйг хичээн ажилдаг ч зарим тохиолдолд юмыг мартаж санах үе гардаг. Тийм үед Монгол хүний уужуу тайван ухаанаар хандаж ойлгоорой.
  • Орчуулагчийн утсаар зөвхөн аялалтай холбоотой асуудал ярихыг зөвшөөрнө. Хэн нэгэн хүнтэй уулзах цаг товлох болон та хувийн шалтгаанаар яриа хийх бол зочид буудал болон нийтийн телефон хэрэгсэлийг ашиглана уу. Ашиглах зааврыг бид өгөх болно.
  • Хадгалуулах ачаа нэг хүн 23кг гар ачаа 5кг байна.
  • Та өөрийн ачааг өөрөө хариуцна. Орчуулагч олон хүн авч яваа ийш тийш их хөдөлгөөн хийдэг бусдын ачааг харах болмжгүй.
  • Та санхүүгийн байдлаа бүрэн хянаж яваарай. Очсон хойноо хөтөч болон бусад аялагчдаас мөнгө зээлэх, зээлэхийг шаардах зэргийг хатуу хориглоно.
  • Аяллын явцад хөтчийн заасан цагт хүрэлцэн ирээгүй тохиолдолд аялал цааш үргэлжлэн явагдах бөгөөд түүнээс гарах болзошгүй зардлыг аялагч өөрөө хариуцна.

Та бүхэн тухтай сайхан аялаарай.

Аяллын тухай нийтлэг асуултууд

Тэнгэрийн хаалга Тэнгэрийн хаалга

Үнэлгээ

МАШ САЙН

Гарчигаа оруулна уу

Сэтгэгдэлээ үлдээх

Таны аялалын төрөл?

  • Бизнес
  • Хосоороо
  • Гэр бүлээрээ
  • Найз нөхдөөрөө
  • Ганцаараа

Та хэзээ аялсан бэ?

Бусад аялагч нартаа юу гэж зөвлөх вэ?

Та аяллын зургаа хуваалцах уу? (Optional)