Beijing – Бээжин

Аяллын хуваарь


  • Улаанбаатар - Бээжин
  • 5 өдөр / 6 шөнө
  • 2,190,000 төгрөг
  • Beijing, China

Beijing – Бээжин

Бээжин хот нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл хот бөгөөд дэлхийн том хотуудын  3т эрэмбэлэгддэг бөгөөд дэлхийн алдартай хотуудын нэг юм. Тус хот нь Хятадын хойд хэсэгт байрладаг, 16 хотын, хотын захын болон хөдөөний дүүргүүдээс бүрддэг. Бээжин хотын захиргаа нь Хэбэй мужид хамаарагддаг ба зүүн урдуураа Тианжинтай залгаа байдаг юм.

Бээжин бол хүн амаараа 2 дахь том хот бөгөөд Шанхай хотын хойно ордог ба улс төрийн, соёл боловсролын төв болсон газар юмаа. Ихэнхи төрийн эзэмшлийн томоохон компаниудын төв байдаг ба өндөр хурдны зам, галт тэрэг болон хурдны галт тэрэгний сүлжээний гол төв нь юм. Бээжингийн Капитал олон улсын нисэх онгоцны буудал нь зорчигчдын ачааллаар дэлхийд 2т ордог юм. Хотын метроны сүлжээ нь дэлхийд хамгийн урт бөгөөд ачаалалтайгаар тооцогддог.

Газар зүй:

Бээжин нь мурий гурвалжилсан хэлбэртэй  Хятадын хойд тал газрын хойд эрмэгт 16,800 км2 талбай эзлэн байрладаг. Хойд, баруун хойд, зүүн зүгээрээ уулсаар хүрээлэгдсэн байдаг. Агуу цагаан хэрэм нь Бээжингийн хойд хэсэгт байрлалтай бөгөөд тал газрын нүүдэлчин ардын дайралтаас болгоомжилж баригдсан байдаг. Донглинг уул нь Хэбэй мужийн хамгийн өндөр уул бөгөөд өндөр нь 2303 метр.

Тус мужаар урсдаг томоохон голууд нь Чаобай, Ёонгдинг, Жума нар нь бүгд Хай голын системд цутгадаг ба зүүн урд зүгт урсдаг. Миюүн усан сан нь дээд хэсгээрээ Чаобай голтой нийлдэг ба тус мужийн хамгийн том усан сан юм. Бээжин ч мөн Ханжоу хүрэх  Гранд канал-н хойд төгсгөл бөгөөд 1400 жилийн өмнө тээврийн урсгалын зориулалтаар баригдаж байсан ба өнгөрсөн 10 жилд Урдаас – Хойд зүгт Ус Шилжүүлэх төслөөр Янгзэ голын сав газраас ус татахаар баригдсан юм.

Уур амьсгал:

Бээжин нь борооны улирал давамгайлсан чийглэг эх газрын уур амьсгалтай, зуны улиралд Зүүн Азийн борооны улиралаас болж чийг ихтэй байдаг ба өвөлдөө уудам сибирийн антициклоноос хамаарч хүйтэн, салхитай, хуурай байдаг байна. Хаварын улиралд Монголийн говь цөлийн элсэн шуурга орж ирдэг ба хуурай халуун агаартай байдаг. Намрын улирал яг хавар шигээ хур тунадас багатай байдаг.

Аялал жуулчлал:

Бээжин хот нь дэлхийн алдартай эртний нийслэл хотуудын нэг юм.

Бээжин хот нь 21р зууны гайхалтай өөрчлөлтүүдийн нэг болсон хот яах аргагүй мөн билээ. Бээжингийн аялал жуулчлалын салбар нь 1978 оны эдийн засгийн шинэчлэлээс хойш сайжирч эхэлсэн ба одоо дэлхийн хамгийн их жуулчид зорьдог хотуудын нэг юм.

Бээжин хотын үзвэрүүд:

  • Хориотой хот

  • Диваажингийн сүм

  • Зуны ордон

  • Мингийн бунхан

  • Цагаан хэрэм

  • Олимпийн хүрээлэн

Аялалын хөтөлбөр

Эхний өдөр

  • 07:10-08:25 - Чингис Хаан ОУ-ын Нисэх Буудлаас Бээжин ОУ-ын Нисэх буудалруу хөөрнө.
  • 09:00-10:30 - Бээжинд бууж хил гаалиар нэвтэрнэ.
  • 11:00-13:00 - Хөтчийн хамт Бээжин хотруу явна.
  • 13:00-13:30 - Зочид буудлын өрөөний бүртгэлээ хийлгэх.
  • 13:30-19:30 - Чөлөөт өдөр Та энэ өдөр чөлөөт худалдан авалт хийх, бээжин хоттой танилцах боломжтой.
  • 20:00 - Амрах

Хоёр дах өдөр

  • 07:00-08:30 - Өглөөний хоол
  • 08:30-09:40 - Зочид буудал- Мингийн бунханы аялал эхлэнэ.
  • 09:50-10:50 - 13н Мингийн бунхан нь хятадын түүхэн дахь хамгийн сайн хадгалагдсан бунхад юм. Та Чанлин буюу Мингийн бунханы хамгийн том толгойг үзнэ. Энд Бээжингийн удирдагч Ёон Лэ болон эхнэр Шү-г булшилсан байдаг.
  • 10:50-11:30 - Хаш сийлбэрийн үйлдвэрийг үзэж сонирхох боломжтой.
  • 11:30-12:30 - Үдийн хоол
  • 12:30-15:00 - Бадалин цагаан хэрэм
  • 15:00-17:00 - Буцах замдаа Шувуун үүр Усан Шоот барилгын хажуугаар дайрна.

Гурав дах өдөр

  • 07:00-08:30 - Өглөөний хоол
  • 08:30-09:00 - Бээжин Тиан ан мэний талбай руу явна.
  • 09:00-11:30 - Тиан ан мэний талбай болон хориотой хотын аялал
  • 10:50-11:30 - Хаш сийлбэрийн үйлдвэрийг үзэж сонирхох боломжтой. Диваажингийн сүм. Энэ сүмээр аялах явцдаа Хятадын уламжлалт анагаах ухааны соёлын талаар үзэж
  • 11:30-12:30 - Үдийн хоол
  • 13:30-15:00 - Зуны ордоны аялал Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь Хятадын хамгийн том бас үзэсгэлэнтэй хааны ордон юм. Энэ цэцэрлэгт хүрээлэн нь Хятадын цэцэрлэгт хүрээлэнгийн музей хэмээн яригддаг.

Дөрөв дэх өдөр

  • 07:00-08:30 - Өглөөний хоол
  • 08:30-18:00 - Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд та чөлөөт худсалдан авалт, дэлхийн парк, амьтны хүрээлэн гэх мэт өөрсдийн сонирхолын дагуу хөтөлбөр гарган аялах боломжтой
  • 18:00-19:00 - Онгоцны буудал руу хөдөлнө.
  • 19:00-21:00 - Бээжин ОУ-н нисэх онгоцны буудлаас хөөрнө

Аяллын үнэ:  

Шууд нислэгтэй : 2,390,000 төгрөг

Захиалгат аялал: 2,600,000 төгрөг

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Зочид буудлын энгийн өрөөнд хоёроор байрлах.
  • Нислэгийн тийз, таксын хамт
  • Хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээний хураамж
  • Орон нутгийн хөтөч
  • Монгол хэлтэй аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Жуулчны автобус
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Хувь хүний зардал
  • Хувь хүний өөрийн хүсэлтээр үзсэн үзвэрийн төлбөр
  • Хөтөлбөрт заагдаагүй бусад зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Хятад улсруу аялах үедээ зайлшгүй авч явах зүйлс

  • Яаралтай тусламжийн зүйлс: шархны лент, гэдэс толгойны эм, хууч өвчтэй бол тохирох эм зэргээ авч явах.
  • Хөлд эвтэйхэн гутал, хөнгөн цүнх, шүхэр зэргийг авч явах.
  • Хятад улсруу зорчиход хэрэглээний мөнгөө юань болгох.
  • Гар утас болон бусад цахилгаан хэрэгсэл цэнэглэгчийн толгой нь хасах оролттой тул тохируулж авч явах.

Анхаарах зүйлс

  • Аялагч нь нислэг эхлэхээс 2 цагийн өмнө онгоцны буудал дээр ирсэн байх. Дур мэдэн нислэгийн өдөр цагийг өөрчлөх хатуу хориотой.
  • Хятад улс нь хууль дүрэм чанга, торгууль нь өндөр тул аялагч та бүхэн Хятад улсын хуулийг хүндэтгэн хөтөчийн зааварчилгааг даган аялахыг хүсч байна.
  • Хувийн эд зүйлс, гадаад паспорт, мөнгө зэргээ өөрөө хариуцаж явах.
  • Гадаад паспорт, аяллын ахлагчийн утасны дугаар, зочид буудлын хаяг зэргээ байнга биедээ авч явах.
  • Аялагч нь зочид буудал, ресторан, дэлгүүр зэрэг газрын эд зүйлстэй болгоомжтой харьцах. Жишээ нь: Зочид буудлын карт, өрөөний түлхүүр зэргийг эвдэж гэмтээх, үрэгдүүлэх, бусад эд зүйлсэд хохирол учруулсан тохиолдолд аялагч өөрөө хариуцна.
  • Зочид буудлын өрөөндөө өөр хүн оруулахгүй байх. Оруулж хонуулах, буудлын эд зүйлсийг хэрэглэсэн тохиолдолд гарах хөлс, торгууль зэргийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь өөрийгөө болон бусдыг хүндэтгэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх.
  • Аяллын хөтөлбөрт тусгагдаагүй бусад зардлыг аялагч өөрөө хариуцна. Жишээ нь: Зочид буудал зэргээс ярьсан дотоод гадаадын ярианы төлбөр, мини бар, ачаа тээшний татвар, илүү тээвэрлэлтийн зардал гэх мэт.
  • Аялалаас салж явсан тохиолдолд гарах зардал болон эрсдлийг аялагч өөрөө хариуцна.

Хятад улсаар аялахад нэмэлт санамж

  • Зарим тохиолдолд зочид буудал хаана гэдгээс хамаарч өглөөний цай гарахгүй тохиолдол байдаг. Аль өглөөний цайтай буудал авахыг хичээдэг.
  • Аяллын ахлагч зарим тохиолдолд төөрч будилах тохиолдол гардагийг ойлгож хүлээж авна уу. Бээжин хот ... сая хүн амтай. Маш их хөл хөдөлгөөн ихтэй, аяллын ачаалалтай, сандарч тэвдсэн үед төөрөх, цагаасаа хөцрөх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Аль болох бид алдаа гаргахгүйг хичээн ажилдаг ч зарим тохиолдолд юмыг мартаж санах үе гардаг. Тийм үед Монгол хүний уужуу тайван ухаанаар хандаж ойлгоорой.
  • Орчуулагчийн утсаар зөвхөн аялалтай холбоотой асуудал ярихыг зөвшөөрнө. Хэн нэгэн хүнтэй уулзах цаг товлох болон та хувийн шалтгаанаар яриа хийх бол зочид буудал болон нийтийн телефон хэрэгсэлийг ашиглана уу. Ашиглах зааврыг бид өгөх болно.
  • Хадгалуулах ачаа нэг хүн 23кг гар ачаа 5кг байна.
  • Та өөрийн ачааг өөрөө хариуцна. Орчуулагч олон хүн авч яваа ийш тийш их хөдөлгөөн хийдэг бусдын ачааг харах болмжгүй.
  • Та санхүүгийн байдлаа бүрэн хянаж яваарай. Очсон хойноо хөтөч болон бусад аялагчдаас мөнгө зээлэх, зээлэхийг шаардах зэргийг хатуу хориглоно.
  • Аяллын явцад хөтчийн заасан цагт хүрэлцэн ирээгүй тохиолдолд аялал цааш үргэлжлэн явагдах бөгөөд түүнээс гарах болзошгүй зардлыг аялагч өөрөө хариуцна.

Та бүхэн тухтай сайхан аялаарай.

Аяллын тухай нийтлэг асуултууд

Beijing – Бээжин Beijing – Бээжин

Үнэлгээ

МАШ САЙН

Гарчигаа оруулна уу

Сэтгэгдэлээ үлдээх

Таны аялалын төрөл?

  • Бизнес
  • Хосоороо
  • Гэр бүлээрээ
  • Найз нөхдөөрөө
  • Ганцаараа

Та хэзээ аялсан бэ?

Бусад аялагч нартаа юу гэж зөвлөх вэ?

Та аяллын зургаа хуваалцах уу? (Optional)