Гар тээш

Гар тээш

Зорчигчдийн анхааралд !

Та бүхэн МИАТ XК -р үйлчлүүлэхдээ гар тээшний заасан хэмжээ болох 5 кг -с хэтрүүлэхгүй авч явж байхыг хүсье. 
1 нислэгт зорчигчийн дундаж жин, гар тээш 5кг, нийт ачааны жин, шатахууны хэмжээ, карго, шуудан гээд бүх хэмжээг тооцож онгоцны балансыг гаргадаг. Хэрэв гар тээш 5 кг-с илүү жинтэй байх тохиолдолд онгоцны баланс алдагдаж нислэгт сөрөг нөлөө үзүүлэх, нислэгийн аюулгүй ажиллагаатай шууд хамааралтайг ойлгоно уу.
Бид үргэлж зорчигчийн аюулгүй байдлыг нэгт тавин ажиллана. 
МИАТ XК

Хориглох зүйлс

     Зорчигчийн тээшинд авч явахыг хориглосон аюултай бодис ба эд зүйлсийн жагсаалт:

1. Галт, хий, механик болон хүйтэн зэсгийн бүх төрлүүд: бүх төрлийн зэвсэг, цахилгаан бороохой, тэдгээрийг дууриалган хийсэн зүйл; арбалет, усан доогуур ан хийхэд зориулсан буу, сэлэм, илд, жад, кинжал хутга, чичлүүр хутга-ангийн, балиус, десантын, жадан, цоожтой, сэлэмт хутга мөн ахуйн хэрэгцээний хутга.

2. Тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэх хэрэгсэл болон тэдгээрт багтах зүйлс: хэмжээ, баглаа боодлоос  хамаарахгүйгээр ямарч хэмжээний дарь; байлдааны сум (түүний дотор бага калебрийн); хийн сум; ангийн бялт;

Пиротехникийн зүйлд: дохионы болон гэрэлтүүлэгч пуужин, дохионы сум, утаат сум, тэслэгч бялт, бенгалын гал, төмөр замын петард; Тротил, динамит, тол, аммонал зэрэг бусад тэсэрч дэлбэлэгч бодисууд: Бялтан тэслүүр, цахилгаан тэслүүр, цахилгаан асаагуур, тэслэх болон гал дамжуулагч утас (оосор) гэх мэт.

3. Шахмал болон шингэн хий: Ахуйн хэрэгцээнд зориулсан хий (бутан-пропан) болон бусад хий; Нулимс асагаруулах болон мэдрэлийн саа өвчний үйлчилгээнтэй хийгээр дүүргэсэн баллон;

4. Түргэн шатамхай шингэн:

спирт, ацетон, бензин, түргэн шатамхай нефт бүтээгдэхүүний сорьц, метанол, этилцеллозоль, эфир зэрэг бусад түргэн шатамхай шингэнүүд.           

5. Түргэн шатамхай хатуу бодис: Өөрөө гал авалцаж болох бодис: кали, металл калци түүний хайлш фосфоритийн калци болон бусад бодис; Цагаан, шар, улаан фосфор болон түргэн шатамхай хатуу бодисын ангилалд хамаарах бусад бүх бодис;

Органик эслүүд:
- Каллойдон нитроцеллюлозын 25%-иас бага агуулгатай ус буюу уусмалын хуурай болон нойтон нэвс.
- Каллойдон нитроцеллюлозын 25%-иас бага агуулгатай спиртийн шингэн хэсэг, 30%-иас агуулгатай уусгагчтай буюу 20%-иас бага агуулгатай устай нойтон болон хуурай нитроцеллюлоз. 

6. Хордуулах бодисууд: Баглаа боодлоос хамаарахгүйгээр хатуу болон шингэн байдалтай бүх төрлийн хүчтэй үйлчлэх хордуулах бодисууд:

бруцин, никотин, стрихнин, тетрагидрофурфурилын спитрт, антифриз, тормозны шингэн, этиленгликоль, мөнгөн ус, цианы хүчлийн бүх давс болон циантай бэлдмэл, циклон, цианплав, хүнцэлийн ангидрид зэрэг бусад бүх төрлийн хүчтэй үйлчлэх хордуулах бодисууд

7. Идэмхий бодис: Органик биш хүчтэй хүчлүүд: Давсны, хүхрийн, азотын зэрэг бүсад бодисууд; Фтор-гидроген (хайламтгай)-ы хүчил болон бусад хүчтэй идэмхий бодисууд. 

8. Хөндлөнгийн хууль бус үйлдэл хийхэд ашиглаж болохуйц аюултай бусад бодис ба эд зүйлс.

АНХААРАХ ЗҮЙЛС

       Агаарын тээвэрлэгч нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигч танд:

  • Агаарын хөлгөөр тээвэрлэхээр хөндлөнгийн этгээдээс тээш, илгээмж болон бусад баглаа боодлыг авахгүй байх,
  • Эд хогшлыг агаарын хөлгөөр тээвэрлүүлэхээр өгөхийн өмнө зөвхөн эзэн нь буюу энэ зорилгоор нисэх буудалд тусгайлан ажиллаж байгаа газраар баглаж, боолгох
  • Богино хугацаагаар ч танихгүй хүнд тээшээ итгэн өгч болохгүйг сануулж байна.

 

ХҮНДЭТ ЗОРЧИГЧИД ОО ! 

      Та агаарын тээврээр зорчихдоо иргэний агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон газын баллон, түргэн шатамхай болон тэсэрч дэлбэрэх бусад аюултай бодисыг гар тээш, тээшиндээ авч явахгүй байхыг хүсэж байна.

     Энэхүү журмыг зөрчихөөс сэргийлэх зорилгоор нисэх буудалд зорчигчдын гар тээш, тээшинд үзлэг хийх болно.

САНАМЖ

      Гагцхүү нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс үзлэг хийнэ. Биед хийх үзлэг болон гар тээш, тээшний үзлэгээс зайлсхийсэн зорчигчийг агаарын хөлгөөр тээвэрлэхгүй.

САНАМЖ

    Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг гар тээш, тээшиндээ авч явах нь нислэгийн үеэр гал түймэр гаргахад хүргэж болзошгүй. Энэ нь таны амь насанд аюултай.

    Гар тээш, тээшинд тэсэрч дэлбэрэх болон галын аюултай бусад бодис, зүйлс, ачааг авч явахыг хориглоно.

Зорчигчийн үзлэг

Зорчигч та аюулгүйн үзлэгт орохдоо дараах шаардлагуудыг биелүүлнэ үү

1. Овор хэмжээ ихтэй Электрон хэрэгсэл болон зөөврийн компьютерээ гар тээшнээс нь гаргаж рентген төхөөрөмжөөр шалгуулна уу.

2. Зорчигчийн гар тээшинд 100мл хүртэл хэмжээтэй шингэн зүйл, гель, эсхүл аэрозол авч явахыг зөвшөөрөх ба нийт хэмжээ нь 1 литр байна. Үүнд:

  • Ус, ундаа, жүүс, архи, дарс, шөл, 
    тос, зөгийн бал
  • Нүүр цэвэрлэгч, 
    нүүрний тос, үнэртэн
  • Шүршдэг үнэртэн 
    гоо сайханы зүйлс, сахлын хөөс
  • Шүдний оо
  • Гель, үсний гель, шингэн 
    саван, шампунь, ангижруулагч
3. Шингэн зүйл, гель, эсхүл арезолыг амыг нь хааж эсхүл лацдаж болох (zip-top), дотор нь байгаа зүйл нэвт харагдах гялгар уутанд хийх ба нэг зорчигч зөвхөн нэг гялгар уут ашиглана.

4. Нислэгийн үед зайлшгүй хэрэглэх шаардлагатай эм, хүүхдийн хоол тэжээл болон чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тусгай хоол хүнсийг нэвтрүүлэх ба энэ төрлийн зүйлд хэмжээ тогтоохгүй.

5. Нисэх буудлын татваргүй барааны дэлгүүр болон агаарын хөлөгт худалдах шингэн зүйлийг дотор нь байгаа зүйл нэвт харагдах гялгар уутанд хийж, нэг удаагийн лацаар лацадсан байна.

6. Шаардлагатай тохиолдолд таны гутлыг тайлуулж, рентген төхөөрөмжөөр шалгана.